Угаалгын өрөөнд тавьсан алчуур яагаад эвгүй үнэртэй болдог вэ?
 Бид усанд орсныхоо дараа, биеэ цэвэрхэн болсныхоо дараа алчуураар арчдаг. Гэвч хэд хоногийн дараа алчуур эвгүй үнэртэй болдог. Энэ нь бидний биеэс бус харин арьсны үхэжсэн эсээс үүсдэг. Ус, савангаар хир буртгаа арилгаж, бүх нян бактер алга болсон гэж боддог ч биен дээрх арьсны үхэжсэн эсүүд үлдэж, алчуураар арчих үед алчуурт шингэдэг байна. Дараа нь хэр их агааржуулж байгаагаас үнэрийн их бага шалтгаалдаг. Байнга чийгтэй байдаг угаалгын өрөө нь хөгцөрч муудахад орчин бүрдүүлдэг.
"Угаалгын өрөөнд тавьсан алчуур яагаад эвгүй үнэртэй болдог вэ?" цааш унших »
Александр Грахам Белл
Грахам Белл уг нь дүлий хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхийг хүсч байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй ч олон зуун км –ын зайтай байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгдөг төхөөрөмж бүтээжээ. Александр Грахам Белл 1876 онд найз Ватсонтойгоо өөрийнхөө хийсэн төхөөрөмжөөр “Хүрээд ир, чамтай уулзмаар байна” гэж ярьсан нь анх удаа хүн холын зайг хэрхэн даван туулж ярьж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрэв өнөө үед телефон утас бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг Грахам болон хамтрагчдад нь хэлвэл итгэхгүй байх байсан биз. Ирээдүйд бүх хүн интернэтийг одоо бид утас хэрэглэж байгаа шиг хэрэглэнэ гэвэл та итгэх үү? Байж болно тийм биз дээ?
"Александр Грахам Белл" цааш унших »
Ах дүү Врайт
1867онд төрсөн Вилбур, 1871 онд төрсөн Орвилле Врайт ах дүү хоёр механик сонирхдог байлаа. Энэ сонирхол нь тэдний амьдралыг эзэмдэж, механик тоглоом амьдралыг нь өөрчилсөн байна. 1878 онд аав нь нэгэн орой гэртээ ирэхдээ “Та нарт юу авчирсныг минь таа даа?” гэжээ. Хүүхдүүд хариу хэлж амжаагүй байтал нэг бяцхан юм агаарт хөөрч, адар мөргөн уналаа. Тэд ч бушуухан гүйн очжээ. Энэ бол маш энгийн, бяцхан нисэх төхөөрөмж байлаа…Хулс, цаас, мөөгөөр хийжээ. Сэнсийг нь хуванцар тасмаар орлуулжээ. Шууд буудаг, нисдэг тэрэг шиг зүйл байв. Хүүхдүүд тоглоомоо тэр дор нь “сарьсан багваахай” гэж нэрлэцгээлээ. “Сарьсан багваахай” тэдний амьдралыг гайхалтай өөрчлөв. Тэд үүлэнд хүртэл өндөр хөөрдөг, илүү том “сарьсан багваахай” хийхийг оролдох болжээ.
"Ах дүү Врайт" цааш унших »
БИ ТАНЫ ЭЛЭГ БАЙНА
 Би таны амин чухал эрхтнүүдийн нэг. Би ходоод, зүрх шиг дуу чимээ, тархи шиг цахилгаан долгион гаргадаггүй болохоор та намайг байгаа эсэхийг нэг их анзаардаггүй. Би хичнээн дуугүй байдаг ч бүх бие махбодийн тань химийн төв лабратори юм. Өнөөдөр хүн төрөлхтний нээсэн анагаах ухааны болон биологийн шинжлэх ухаан ч миний гүйцэтгэх үүргийн талаар бүрэн нээлт хийж, тайлж чадаагүй байна. Намайг харвал маш энгийн нягт бүтэцтэй бор өнгөтэй 1.4 кг жинтэй хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт, нарийн гэдэсний дээд талд цээжний хөндийн доод талд байрлана. Таны бие махбодийн хамгийн том шүүрлийн булчирхай болохоор гүйх, үсрэх, тоглох, төрөл бүрийн спортоор хичээллэх үед хөдлөхгүй байхаар тусгай холбоосуудаар биеийн хэсгүүдэд холбоотой байдаг. Ийм учраас ямар ч хөдөлгөөнд санаа зоволтгүй.
"БИ ТАНЫ ЭЛЭГ БАЙНА" цааш унших »
БИ ТАНЫ ЗҮРХ БАЙНА
Таныг мэндлэхээс олон сарын өмнө нэг ч хором зогсолтгүй, цээжин дотор чинь ТҮГ-ТҮГ цохилж эхэлсэн бяцхан эрхтэнийг та сонсож байв уу? Энэ бол таны хөдөлгүүр ”зүрх” хэмээх эрхтэн билээ. Хэзээ ямагт таны төлөө цохилох, одоо ч цохилсоор буй ЗҮРХ-би өөрийнхөө талаар бага ч болов мэдээлэл хүргэе.Эхийн хэвлийд 19 хоногтойд өвөрмөц нэгэн эсийн олонлогоос бий болж эхэлсэн юм. Анхандаа бөмбөрцөг мэт байснаа, аажмаар тасалгаанууд үүсэж, дараа нь судсууд бий болж эхлэв. Уг нь биеийн тань бусад эсүүд бүгд хамтдаа нэг эсээс гаралтай ч олшрох тусам бие биеээсээ ялгаатай болов. Бусад эрхтнүүд дөнгөж хэдэн өдөртэйд нь шөрмөс, арьс, мөгөөрс, булчин гэх мэт өөр өөр ажилтай болов. Эдгээр нь намайг бүрдүүлэгч эсүүд бөгөөд маш өвөрмөу үүрэг, үйл ажиллагаатай байв. Тодорхой нэг тоонд хүрмэгц яг 22 хоногтойд хязгааргүй хугацаагаар ажиллахаар эхлэв. Эд, эсүүдийн хамтын ажиллагааны үр дүнд гарах авиаг та бүхэн “зүрхний цохилт” гэж мэднэ. Үнэндээ та энэхүү цохилтуудыг тэр бүр их анзаардаггүй. Харин ихээхэн хурдтай гүйхэд хөл тань цусаар хангагдаж, миний цохилтууд ихсэх тэр үед л анзаарна. Яг л ийм үүргийг би гүйцэтгэх бөгөөд ерөөсөө намайг ядардаггүй мэт ойлгодог.
"БИ ТАНЫ ЗҮРХ БАЙНА" цааш унших »
БИ ТАНЫ НҮД БАЙНА
    Очлон ертөнцөд байгаа бүх л сайн сайхныг нүдний тусламжтайгаар харна. Хэрэв нүд би байгаагүйсэн бол гэрлийн, өглөөний, эрвээхэйн, цэцгийн гэх мэт гоо сайхан бүхнээс таашаал авч чадах байсан гэж үү? Надгүйгээр ганц алхахаас хүртэл айх байсан шүү дээ. Харах мэдрэхүй миний тусламжтайгаар тархинд хүрнэ. Би болон бусад мэдрэхүйн эрхтэнүүд үгүй байсан бол хүн хөгжлийн ийм төвшинд хүрэх байсан гэж үү? Намайг бүрдүүлэгч эмзэг нарийн бүтэц ямар ч оптикийн багажинд байхгүй. Миний бүтцээс, оптикийн зарчмыг үндэслэн эхлээд энгийн зургийн аппарат, дараа нь дүрс бичлэгийн камер хийсэн. Харин намайг зургийнхаа аппараттай жиших юм бол алдаа болно. Таны аппарат миний дэргэд өчүүхэн тоглоом л гэсэн үг. Анхны даавуугаар бүтээсэн модон хайрцагаар хийсэн аппаратнаас маш чанартай, өндөр хүчин чадалтай дижитал аппарат хүртэл 175 жилийн турш олон хүн ажиллаж ийм өндөр хэмжээнд хүргэсэн.
"БИ ТАНЫ НҮД БАЙНА" цааш унших »
БИ ТАНЫ ЧИХ БАЙНА
  Би- 20-оос 20.000 гц давтамжтай дууны долгионыг хүлээн авах чадвартай. Харин үүнээс өндөр болон нам давтамжтайг би хүлээн авч чадахгүй. Ийм хэмжээ хязгааргүй бол би шоргоолжны хөлийн чимээ, өндөглөсөн шумуулын гаслах, зөгийн дүнгэнээн, шувууны далавчны дэвэлтээс тархи тэсвэрлэхийн аргагүй зовиурт өртөх байлаа. Энэ ертөнцөд аливаа зүйл хязгаартай байдаг нь таны тусын тулд шүү дээ.Чихний дэлбээ хэмээх энэ /А/ хэсэг уян хатан мөгөөрс болохоор дээр нь дарж хэвтэхэд хугардаггүй. Надад байдаг нугалаасууд болон дуу орох нүх, түүний доторх үс хүртэл үүрэгтэй. Дууны ирэх чиглэл, түүнийг дунд чихэнд дамжуулах дэлбээний нугалаанууд удмын холбоотой тул хүн бүрт харилцан адилгүй. Чихний нүхний амсар дахь шар үс ялаа шумуул болон гадны янз бүрийн биет орохоос сэргийлж байдаг. Гаднах энэ дэлбээг дунд хэсэгтэй холбодог сонсголын гадна хоолой /Б/ хэчнээн өргөн боловч чихний хулхи их хэмжээгээр ялгарахад тагларч сонсох чадваргүй болох тохиолдол гардаг. Гадна чих дуу авиаг чиглүүлэх дэлбээ, түүнийг дамжуулах хоолойноос тогтоно. Гадна, дунд чихний хооронд хэнгэрэг байрлана. Энэ нимгэн хальсанд наалдан алх, дөш, дөрөө яснууд байрлана.
"БИ ТАНЫ ЧИХ БАЙНА" цааш унших »
Ф. М.Достоевский
Дэлхийн уран зохиолын түүхэнд “Ээдрээтэй үзэгдэл” хэмээн тэмдэглэгдсэн энэ хүн 1821. 10. 30- нд Москвад аавынхаа ажилладаг ядуусын эмнэлэгт төржээ. Түүний бага нас хахир хатуу, архичин эцгийн дарамт, хүнд өвчтэй эхийн зовлон дунд өнгөрчээ. Цэргийн эмч эцэг нь ээжийг нь байнга дарамталдаг, хавь ойр эргэн тойрныхоо хүмүүсийг хяхан хавчдаг, хүүхдүүдээ байнга номхон хүлцэнгүй байхыг шаарддаг, бүхнийг өөрийн хүссэнээр хийдэг нэгэн байв. Харин ээж нь баян худалдаачны охин байсан бөгөөд уян зөөлөн сэтгэлтэй, амар тайван бүсгүй байжээ. Хэдийгээр ээжийнх нь инжинд ихээхэн хөрөнгө ирсэн боловч Достоевскийн гэр ядуу даржин амьдралтай, байнгын дутуу дулимаг байжээ.
"Ф. М.Достоевский" цааш унших »
КУН ЗИ
 Кvн-зи бол Чvнь-чvvгийн сvvляийн vеийн Лv улсын хvн. Бичгийн сургаалыг vндэслэгч бєгєєд алдарт сэтгэгч, улс тєрч, сурган хvмvvжvvлэгч мєн. Залуудаа бага тvшмэл байж тавин нас хvрээд Лv улсын Жvн-дvv хотын эрхэлсэн тvшмэлийн тушаалд дэвшиж, дараа нь тэргvvлсэн сайдын тушаалыг орлон гvйцэтгэсэн байна. єтєл насандаа Лv улсын гэгээрлийн vйлст хvчин зvтгэж “шvлэглэлт ном”, “засагт ном”, “зурхайт ном”, “ёслолт ном” зэрэг бичгийг зохион эмхэтгэж “шашинт ном” -д єєрчлєлт оруулсан байлаа.  Кvн-зи нас барсны дараа шавь нар нь тvvний яриа єгvvллийг тэмдэглэн эмхэтгэж “шvvмжлэл єгvvлэл” хэмээх ном болгожээ. Энэ нь Кvн-зийн vзэл санааг судлах чухал материал юм.
"КУН ЗИ" цааш унших »
ДУ ФҮ
Хятадын уран зохиолын түүхэнд Тан улсын үеийн яруу найргийн  хамгийн том амжилтыг “Ли -Ду” нар төлөөлдөг. “Ли” гэдэг нь дэлхий нийтэд нэр алдаршсан “Яруу найргийн сахиулсан” Ли Бай болох бєгєєд “Ду” гэдэг нь “Яруу найргийн богд” хэмээн єргємжлєгдсєн Ду Фу болно.     Ду Фү нь манай тооллын 712 онд мэндэлжээ. Тэрбээр нэрт яруу найрагч Ду Шань-яний ач хєвгvvн юм. Ду Фу багаасаа маш цэцэн сэргэлэн, сурахад бахтайн дээр, гэрийн сургал сайтай байсан тул 7 насныхаа vеэс шvлэг бичиж чадах болсон бєгєєд том болсныхоо хойно уран бичлэг, хєгжим, сэлмэн эрдэм зэргийг ч нэвтэрхий сурсан байлаа. Залуугийн vедээ Ду Фу эрдэм чадвар ихтэй, аугаа хvслэнтэй байсан бєгєєд 19 насаасаа эхлэн газар бvхнээр явж, романтик амьдрал хийсэн байв. Тэр vе нь Тан улсын цэцэглэн мандаж байсан шат vе байсан ажээ.
"ДУ ФҮ" цааш унших »
ЛИ БАЙ
Ли Бай бол Хятадын Тан улсын vеийн нэрт яруу найрагч юм. Ли Бай-гийн єєртєє итгэлтэй, омог бардам, гvдэсхэн шуурахй зан чанар болон чєлєєтэй зохион бvтээдэг романтик vзэл сэтгэлгээ нь Хятадын Тан улсын бадралын vеийн сэхээтнүүдийн  дvр тєрхийг илтгэн харуулсан байдаг.    Ли Байгийн өвөг дээдсийн нутаг нь єнєєгийн Ганьсу байсан боловч тvvний удам судар болон мэндэлсэн газар нь одоо болтол бас оньсого таавар мэт  байсаар ирсэн юм. Ли Бай-гийн яруу найргийн зохиолоос бид тvvний гэрийхэн нь маш чинээлэг амьдралтай атлаа соёлын єндєр боловсролтой байсан төдийгүй Ли Бай бага насандаа олон ном судар vзснээс гадна бас сэлмэн эрдэмд сайн байсныг мэдэж болох юм. Ли Бай 20 гаруй наснаас эхлэн, эрдэм мэдлэгээ нэмэгдvvлэхийн тєлєє, олон газруудаар аялан явж, эрдэм ухаан хэтийдсэн их олон хvнтэй уулзаж танилцсан явдал нь яруу найргийн бvтээл туурвилд нь маш их vр нєлєє vзvvлсэн байжээ.
"ЛИ БАЙ" цааш унших »
Альберт Эйнштейн
2005 оныг дэлхий даяар Физикийн жил болгон тэмдэглэж байгаа билээ. Ийн сонгосон учир нь зуун жилийн өмнө эрдэмтэн Альберт Эйнштейн гол чухал нээлтүүдээ хийсэн юм. Альберт Эйнштейн, Исаак Ньютоны дараа ордог хамгийн том зохион бүтээгч, эрдэмтэн юм. Тэрээр 1879 оны 3-р сарын 14-нд Германы өмнөд хэсэгт байдаг бяцхан Ульм хотод төржээ. 1880 онд аавынх нь цахилгаан технологийн ажил нь дампуураад тэднийх Мюнхэн хот руу нүүжээ. Альберт ууган хүүхэд байсан бөгөөд 1881 онд түүний охин дүү Маяа энэ хорвоод мэндэлжээ.
"Альберт Эйнштейн" цааш унших »
Жюль Верн
 Францын алдарт зохиолч Жюль Верний “20-р зууны Парис” хэмээх роман нь нас барснаас нь хойш бараг зуун жилийн дараа хүн төрөлхтний төсөөллийн галыг дахин нэг ноцоож өгчээ. 1863 онд бичигдсэн уг ном удаан хугацааны турш хайрцагт хадгалагдаж байсан бөгөөд 1989 онд ач нар нь олжээ. Ирээдүйн тухай зохиолчийн зөгнөлд гардаг шил толь болж тэнгэр баганадсан барилгууд, асар хурдтай галт тэрэг, хийгээр ажилладаг машин, тооцоолох машин, факс, дэлхийг холбосон холбоо нь 19-р зуунд түүний зохиолд бий болсон юм. Тухайн үеийн олон уншигчид усанд шумбагчаас эхлээд нисдэг тэрэг, сансрын хөлөг онгоц зэрэг технологийн гайхалтай үзэгдэл, нээлтийг таниулсан зохиолчийн таамаглалаар энэхүү зүйлийг хардаг байсан.
"Жюль Верн" цааш унших »
Declan
БИД ӨДӨРТ ӨӨРИЙН БИЕИЙН УСНААС 2.5Л УС АЛДДАГ ХАРИН ҮҮНИЙГЭЭ НӨХӨЖ ЧАДДАГУУ
   Манай гаригийн 70%, хүний биеийн 65-70%, тархины 85%, ясны 20%, хуурай үрийн 5-10% нь уснаас тогтдог. 65кг жинтэй хүний биеийн ойролцоогоор 40кг нь ус байдаг байна.
"БИД ӨДӨРТ ӨӨРИЙН БИЕИЙН УСНААС 2.5Л УС АЛДДАГ ХАРИН ҮҮНИЙГЭЭ НӨХӨЖ ЧАДДАГУУ" цааш унших »
ХООЛЛОЛТЫН ТҮҮХ
 Судалгаагаар хамгийн зөв хооллодог хүмүүс нь Газар дундын тэнгисийнхэн харин хамгийн буруу хооллодог хүмүүс бол хатан хаан Виктория /Нэг удаа 12 таваг хоолоор зоог барьдаг/, түүний ордны язгууртнууд байсныг тодорхойлжээ. Зөв хооллох талаар Бенедиктинийн пап лам нар Японы самурай болон эртний Грекчүүдээс хол давсан их мэдлэгтэй байсныг судлаачид олж тогтоожээ. Тэд бас хамгийн буруу хооллогчид хатан хаан Виктория, Францын эзэн хаан XlV- р Луйс нарын үе дэх язгууртнууд гэж тодорхойлжээ. Мөн эртний Египет болон Ромчууд ч хооллолтондоо нэг их анхаардаггүй байв.
"ХООЛЛОЛТЫН ТҮҮХ" цааш унших »
МАШИН ЧИНЬ ШАТАХУУН ИДДЭГ ХАРИН ТА
Хүмүүс машиндаа тохирсон шатахуун хэрэглэдэг хэрнээ  өөрсдөдөө тохирсон шатахуун буюу хоол хүнсийг хэрэглэж чаддаггүй.
Монголчуудын ховор хэрэглэдэг чинжүү, ногоон гоньд, цагаан гаа зэрэг халуун ногоо  маш тэжээллэгийн дээр бие дэх хорыг гадагшлуулдаг.

"МАШИН ЧИНЬ ШАТАХУУН ИДДЭГ ХАРИН ТА" цааш унших »
БИ ТАНЫ ХЭЛ БАЙНА
  Хүн төрөлхтний амьтнаас ялгагдах гол онцлог нь хэл ярианыхаа тусламжтайгаар хоорондоо ойлголцдог явдал юм. Гэхдээ таны ярианы чадвар надаас шууд хамаарахгүй. Ярихад хамгийн түрүүнд тархи миний хөдөлгөөнүүдийг зохицуулж өгдөг. Үүнээс гадна шүд, уруул, дууны хөвч, түүнийг цочроодог уушгинаас гарах агаарын урсгал зэргийг бүгдийг нь зохицуулдаг. Зөвхөн ярихад л хэчнээн эрхтэн оролцож байгааг харж байна уу?Хоёр дахь нь гэвэл дэлхий дээрх олон төрлийн жимс жимсгэнэ, элдэв янзын амтатны тэр сайхан амтыг миний л тусламжтайгаар мэдэрнэ шүү дээ. Юунд ямар хоолонд дуртай байх тань надаас хамаардаг. Хэрэв би байхгүй бол идэж буй зүйлийнхээ амт шимтийг мэдрэхгүй аягүй бол хортой ургамал ч идэж болно. Харин тэгэхэд идсэн юм чинь гашуун, нясуун муухай амттай байвал бушуухан түүнийг амнаасаа буцааж гарга гэж би чамд мэдээлнэ.Харин сайхан амттай зүйл идээд байвал би маш их баяртай байх болно. Гэвч амттанд дурлах нь чамайг муу зүйл рүү хөтлөх вий, болгоомжтой байгаарай. Гэхдээ энэ бүхэнд би зөвхөн амтлах, мэдрэх үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг минь сайн ойлгоорой. Тэгэхлээр хариуцлагыг би үүрэхгүй, ухаант эзэн та минь л үүрнэ шүү дээ.
"БИ ТАНЫ ХЭЛ БАЙНА" цааш унших »
БИ ТАНЫ ШҮД БАЙНА
 Бидний хамгийн том аюул бол шүдний хорхой юм. Үнэндээ энэ нь би цоорно гэсэн үг л дээ. Шүдний хорхойг тухайн үед нь л эмчлэхгүй бол өөр өвчин үүсэх нөхцөл болдог. Биднийг цэвэр байлгавал хорхойтохоос хялбархан хамгаалж болно. Хэрхэн хамгаалж сурахаасаа өмнө шүд гэж юу болох талаар үзэцгээе. Шүдний амны хөндийд ил харагдаж байгаа хэсгийг цөгц гэдэг. Цөгц минь гадна талаараа паалангаар хучигддаг. Паалан минь намайг гадны зүйлсээс тэсвэрлэн хамгаалдаг. Цайвар шараас эхлээд цагаан өнгөтэй байдаг энэ эд бидний биеийн хамгийн хатуу хэсэг юм. Паалангийн минь доор илүү зөөлөн тугалмай байдаг. Тугалмай давхраагаар дамжуулан та бүхэн халуун хүйтэн, чихэрлэг гашуун зэрэг амтыг мэдэрдэг. Харин паалан давхраа минь ийм нөлөөнд мэдрэмтгий биш учраас цоорч гэмтсэн үедээ өвддөггүй. Харин цаашдын муу үр дагавраас сэргийлэн ломбо тавиулж намайг хамгаалаарай. Эс тэгвэл шүдний хорхой тугалмай даврхааг минь цоолон халуун хүйтэн, чихэрлэг зүйл идэхэд өвтгөдөг. Учир нь тугалмай дотор энэ бүхнийг ялгах чадвартай өдөөгч эсүүд байдаг.
"БИ ТАНЫ ШҮД БАЙНА" цааш унших »
БИ ТАНЫ УУШИГ БАЙНА
  Юуны өмнө та арагшаа налан нуруугаа тэнийлгэ, би ч уужим “амьсгалж” ахиухан агаараар биеэ дүүргэе. Миний бие хэр их агаар авбал таны бие төдий чинээ хурдан ажиллах учраас хэлэх үгийг минь ч сайн ойлгоно гэсэн үг. Үүнд чинь чи ямар хамаатай юм бэ гэв үү? Хамаагүй байж болох уу даа! Тэгж яривал биеийн тань бүх эд эрхтэнд хамаатай шүү. Уураг тархи ажиллахын тулд сахар хэрэгтэй, уг сахарыг задалж мэдрэлийн эсүүдийг энергиэр хангахын тулд хүчилтөрөгч (О2) шаардлагатай. Харин тэр хүчилтөрөгчийг агаараас авч цусанд дамжуулдаг эрхтэн бол “УУШГИ” би бөгөөд өнөөдөр танд өөрийгөө танилцуулъя гэж бодсон юм. Би хавирга, булчингаар хүрээлэгдсэн цээжний хөндийд баруун зүүн хоёр хэсэгтэй агаарын уут шиг эрхтэн юм. Би дээд талаараа мөгөөрсөн хоолойгоор амны хөндийн залгиур хэсэгтэй холбогдож, доод хэсгээрээ булчинлаг хаалт болох өрцөөр хоол боловсруулах системээс тусгаарлагдана.
"БИ ТАНЫ УУШИГ БАЙНА" цааш унших »
(Нийт: 33)